8 өдөр 7 шөнө

Эрээн-Жининь-Бээжин
ЖАНЖАКОУ АЯЛАЛ

ГАЛТ ТЭРЭГ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Замын үүд

15:40 Галт тэрэгний буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ. 276 номерын энгийн галт тэргээр Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд хөдөлнө.
Энэ өдөр гал тэргэнд хонох тул оройн хоолоо өөрсдөө бэлдэж авч явна уу.
Буудал: Унтлагын гал тэрэг /Хагас унтлагын/

Хоол: –/–/–

ӨДӨР 02

Эрээн-Жининь хот

Замын-Үүдээс Эрээн хот орох автобусанд сууна.
Монгол Хятадын хилээр нэвтэрсний дараа Хятад талын албан ёсны төлөөлөгч тосч авна. Өдрийн хоолоо идээд Жининь хот руу 4 цаг гаруй автобусаар явна. 5 одтой тансаг зэрэглэлийн Water World усан парк цогцолборт амарна. 33-н төрлийн халуун рашаан, саун, дүш, халуун чулуу, бассейнд чөлөөтэй орж, амралтын өрөөнд амарна.

Буудал: 5* Water world усан цогцолбор

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 03

Жининь хот-Бээжин

Өглөөний цайны дараагаар Жининь хотын хамгийн өндөр цэг болох “Хүслийн суварга”-р зочилно. Үүний дараа Бээжин хот руу хөдөлж Хятадын орчин үеийн архитекторын гайхамшиг хэмээгдэж буй “ Шувууны үүр” болон Цагаан хэрэм үзнэ.
Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин Хүннүгийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан 9 мянган км орчим урт, олон салангид өндөр ханан бэхлэлт юм.
Оройн хоолоо идэж буудалдаа амарна.

Буудал: 4*Бээжин хотын буудал

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 04

Бээжин

Өглөөний цай уусны дараа
“Universal Studios” парк нь дэлхийн 5 улсад байх ба хамгийн том нь Бээжин хотод байдаг. Энэхүү чөлөөт өдөр та бүхэн өдрийн турш зугаалах боломжтой. Энэхүү “Universal Studios” нь 7 арал дээр 37 төрлийн хурдны тоглоомууд болон алдарт киноноос сэдэвлэсэн 24 шоу үзүүлбэртэй. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Буудал: 4*Бээжин хотын буудал

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 05

Бээжин-Жанжакоу

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө.
Бээжин хотын Dayuechin худалдааны төвөөр орон 10-н давхарт байрлах Teamlab гэрлийн шоу үзүүлбэр үзэхээс гадна 3,4,5 давхарт электрон тоглоом тоглох боломжтой. Худалдааны төв дотор хоол үйлчилгээ болоод, брендийн хувцасны дэлгүүрүүд өргөн сонголттой байгаа.
15:30-цагт цугларч автобусандаа суугаад дараагийн хот болох Жанжакоу хот руу хөдөлнө.

Жанжакоу-д буудлын өрөөгөө хүлээн аваад 19:0020:30 оройн хоол буфет хоолонд ороод амарна.

Буудал: 4*Жанжакоу хотын буудал

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 06

Бээжин-Эрээн

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, эрээн хотын зүг хөдөлнө.
Ойролцоогоор 5-6 цаг явж очно. Эрээн хотод ирж буудалдаа буун оройн хоолоо зооглоно.
Үүний дараа чөлөөт цагтай.
Зочид буудалдаа амарна.

Буудал: Эрээн хотын зочид буудал

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 07

Эрээн-Замын үүд

Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цаг.
Өдөр 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн-Замын-үүд чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. Замын-Үүд хүрсэнээр бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/–

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Замын-Үүд-УБ чиглэлийн галт тэрэгний тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол / Өглөөний цай, оройн хоол/
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Аяллын дата сим

Жич: Дээрх хөтөлбөр нь галт тэрэгний хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.