Травел он аялал жуулчлалын байгууллага нь 2017.09.04-нд үүсгэн байгуулагдаж, албан ёсны үйл ажиллагаагаа 2018.01.01-с гадны жуулчдыг Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист үзэсгэлэнт газруудаар аялуулж ирсэн салбартаа туршлагатай, эрч хүч, тэмүүллээр дүүрэн хамт олон болно.

Өөрсдийн гадны жуулчдыг Монгол оронд хүлээж авдаг үйлчилгээний туршлага, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллагуудын маань хүсэлтэнд үндэслэн бид үйл ажиллагаагаа өргөжүүлэж Монгол аялагчдаа дэлхий дахинаар аялуулах, гадны оронд аялах хамгийн найдвартай, үйлчилгээг санал болгохоор гадаад аяллын албаа 2023.10.18-с эхлэн амжилттай ажилласаар байна.

Травел он Ворлд ХХК нь энэхүү 1 жил хүрэхгүй хугацаанд дараах орнууд руу Монгол аялагчдаа аялуулан, дэлхийгээр аялах Монголчууддаа нэгэн гүүр нь болон ажиллаж байгаадаа баяртай байна.

  1. БНХАУ-ын Хайнан арал
  2. Вьетнам улсын Фукуок арал
  3. Вьетнам улсын Ханой, Натранг, Фукуок, Дананг хотуудын аялал
  4. Япон улсын Токио, Фүжи уулын аялал
  5. Япон улсын Шизүока шууд нислэгтэй аялал
  6. БНХАУ-ын Манжуур-Хайлаар аялал
  7. БНХАУ-ын Хөх Хот-Жининь аялал
  8. БНХАУ-ын Далянь хотын шууд нислэгтэй аялал
  9. БНХАУ-ын шууд нислэгтэй Тэнгэрийн Хаалганы аялал

Цаашлаад бид дэлхийгээр аялах маршрут чиглэлээ Европ, Өмнөд Америк, Африк, Австрали тивүүд рүү шат дарааралалтай нээж, аяллын чанар, аялагчдын сэтгэл ханамж, хүсэлтэнд нийцсэн гайхамшигтай аяллууд санал болгосоор байх болно.

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялах онцлогт тохируулсан аяллаа манай мэргэжлийн хамт олонд хандан, дэлхийгээр аялахыг уриалж байна.

Хүндэтгэсэн,

Травел он Ворлд ХХК-ийн хамт олон

ДЭЛХИЙГЭЭР АЯЛЦГААЯ.

ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Би Ди СЕК ХК, 301 тоот

УТАС:

+976 99010450
+976 77 555 222

ИМЭЙЛ:

ЦАГИЙН ХУВААРЬ:

Дав-Бям: 09:00-18:00
Ням: Амарна