Шанхай хотын
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Замын үүд
15:40 Галт тэрэгний буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ. 276 номерын энгийн галт тэргээр УлаанбаатарЗамын-Үүдийн чиглэлд хөдөлнө. /Тасалгаат купе/
Энэ өдөр гал тэргэнд хонох тул оройн хоолоо өөрсдөө бэлдэж авч явна уу.
Буудал: Тасалгаат гал тэрэг
Хоол: –/–/–
Эрээн-Жининь хот
07:20 Замын-Үүдийн авто вокзал дээр өвөрмонгол болон монгол жолооч тосно. Замын-Үүдээс Эрээн хот орох автобусанд сууна.
14:00 Монгол хятадын хилээр нэвтэрсний дараа Хятад талын албан ёсны төлөөлөгч тосч авна. Жининь хот руу 4 цаг гаруй автобусаар явна.
18:30 5* тансаг зэрэглэлийн Water world усан парк цогцолборт амарна.
Буудал: 5* Water world усан цогцолбор
Хоол: –/–/Орой
Хөх хот-Жанжиакоу-Шанхай
Өглөөний цайгаа уусны дараа, чөлөөт цаг эхэлнэ.
16:00 цагт цугларч, Жанжиакоу аймгийн зүг хөдөлнө. Ойролцоогоор 2 цаг явж, Жанжиакоу аймагт хүрнэ.
Жанжиакоу аймгаас 2 цаг нисч, Шанхай хотын Pudung нисэх онгоцны буудалд газардана.
Буудал: 4* A Tour hotel
Хоол: Өглөө/–/Орой
Шанхай хотын аялал
09:00 Өглөөний цайгаа уусны дараа Шанхай хотын аялал маань эхэлнэ. Метрогоор хотын төв рүү явж, Дэлхийд алдартай ArtDeco барилгуудыг үзэж, CCTV цамхагаар зочлон 269 метрийн өндөр дээрээс Шанхай хотыг бүхэлд нь тольдоно.
Үүний дараагаар Шанхай хотын түүхийн музейгээр зочилно.
Хуанпу мөрөн: Энэхүү мөрөн нь нийт 113 м урт бөгөөд Шанхай хотыг дайран урсдаг. Нанпу гүүр нь энэхүү мөрөн дээр тавигдсан хамгийн анхны гүүрний нэг бөгөөд Шанхай хотын төвийг голын эсрэг талд орших Пудонг дүүрэгтэй холбодог. Энэхүү гүүр нь өвөрмөц эргэлдсэн загвартай бөгөөд жуулчдын нүдийг хужирлаж, аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой гүүр юм.
Ю Гарден: 300 жилийн түүхтэй, Хятадын алдарт цэцэрлэгт хүрээлэн болох Ю Гарденаар зочилно.
Нанжины гудамж: Энэхүү гудамж нь Шанхай хотын худалдааны гудамж юм. Гудамж нь ойролцоогоор 1км орчим урттай, машин явдаггүй гудамж бөгөөд дэлхийн хамгийн том, алдартай брендийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх боломжтой. Энэхүү дэлгүүрүүдээр өдөрт сая орчим худалдан авагч үйлчлүүлдэг.
Буудал: 4* A Tour hotel
Хоол: Өглөө/–/Орой
Шанхай хотын Диснейландын аялал
09:00 Өглөөний цайгаа уусны дараа Шанхай хотын Диснейланд руу хөдөлнө.
Шанхайн Диснейланд цогцолбор: Энэхүү цогцолбор нь “Disneytown”, “Wishing Star Park”, “Futuristic Tommorowland” зэрэг нийт зургаан паркаас бүрддэг. Мөн цогцолбор дотор “Дисней”-н хэв маягаар тохижуулсан хоёр зочид буудал байрладаг. Энэхүү парк нь Хятадын уламжлалт хэв маягийг агуулснаараа онцлог бөгөөд нийт 16340 м2 талбай хэмжээтэй. Энэхүү цогцолборт усан завиар зугаалах, агаарын лифтээр орчныг ажиглах зэрэг төрөл бүрийн адал явдалт аялал хийх боломжтой.
Буудал: 4* A Tour hotel
Хоол: Өглөө/–/Орой
Шанхай хотын амьтны хүрээлэн
Өглөөний цайны дараа, Шанхай хотын амьтны хүрээлэнгийн зүг хөдөлнө. 153 га (378 акр) талбайг эзэлдэг тус амьтны хүрээлэн нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй төрлийн амьтдын өлгий нутаг. Шанхайн амьтдын цэцэрлэгт хүрээлэнд ан амьтдын тоглолтын танхимд циркийн тоглолт үзэж болно. 16:00 Зэрлэг амьтдын хүрээлэн хаана. Зочид буудлын shuttle bus-аар буудлын зүг явна.
Буудал: 4* A Tour hotel
Хоол: Өглөө/–/Орой
Шанхай-ЖанжиакоуЖининь
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цаг.
Өдөр 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн-Замын-үүд чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. Замын-Үүд хүрсэнээр бидний аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
Жининь-Эрээн-Замын Үүд-УБ
07:00 Өглөө цайгаа уугаад зочид буудлынхаа өрөөг хүлээлгэн өгнө.
08:00 Эрээн хотын зүг автобусаар хөдөлнө.
18:05 275 Замын-Үүдийн галт тэргээр Улаанбаатар хотод маргаашийн өдрийн өглөө 09:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө
Буудал: Тасалгаат галт тэрэг
Хоол: Өглөө/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- УБ-Замын-Үүд-УБ чиглэлийн галт тэрэгний тасалбар
- Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусны төлбөр
- Жанжиакоу-Шанхай-Жанжиакоу чиглэлийн нисэх онгоцны тасалбар
- Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусны төлбөр
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол / Өглөөний цай, оройн хоол/
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Монгол хэлтэй аяллын хөтөч
- Аяллын турш үйлчлэх автобус болон жолооч
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Жич: Дээрх хөтөлбөр нь галт тэрэгний хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.