5 өдөр 4 шөнө

Хүүхдийн хаврын амралт-Бээжин хотын
АЯЛАЛ

ШУУД НИСЛЭГТЭЙ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Бээжин

19:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цуглан, бүртгэлээ хийлгэнэ.
21:45 цагт MR801 дугаартай нислэгээр Бээжин хотын зүг ниснэ.
00:05 цагт Бээжин хотын нисэх буудалд газардан, зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд амрах болно.

Буудал: Бээжин хотын буудал

Хоол: –/–/–

ӨДӨР 02

Бээжин хотын аялал

Бид зочид буудалдаа өглөөний цайгаа тайван ууж өдрийг эхлүүлнэ.
Бид аялалаа дэлхийн 7 гайхамшгийн нэг, Юнеско-н дэлхийн өв, 2000 гаруй жилийн настай, алдарт “Цагаан хэрэм”-р эхлүүлэх болно.
“Шувууны үүр”– Анх 2008 онд олимпын наадам зохион байгуулагдаж байсан энэ стадион өдгөө нийслэл хотын бүх л чухал урлаг, спортын арга хэмжээ болдог, жуулчдын заавал зочилж үздэг чухал газруудын нэг болжээ.
“TeamLab Phaseless Art Space”– Энэ бол тус хотын хамгийн том шинжлэх ухаан, технологи урлагийг хослуулсан музей юм. Үүнд дижитал технологийн тусламжтайгаар хүмүүс биет ертөнцөөс тасран, урлагийн бүтээлдээ уусаж дотор нь орох мэт мэдрэмжийг өгөхөд оршино. Уран бүтээлүүд нь гэрэл, дуу, хөдөлгөөнөөр гайхалтай дүрслэлүүдийг бүтээж, сэтгэл хөдөлгөм туршлага болж үлдэх болно.
Ингээд өдрийн төгсгөлд оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.

Буудал: Бээжин хотын буудал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Бээжин хотын аялал

Бид зочид буудалдаа өглөөний цайгаа тайван ууж өдрийг эхлүүлнэ.
Энэ өдрийг Universal Studios Beijing-д өдөржин тоглож, зугаалах боломжтой. Тус парк нь франчайз паркууд дотроос хамгийн том нь гэдгээрээ онцлог юм. Дотроо “Jurassic world”, “KungFu Panda” зэрэг дэлхийн алдартай кино, хүүхэлдэйн киноны сэдвээр тусгай орчныг бүрдүүлсэн хоол, тоглоомын хэсэг болон аварга галзуу хулгана, сансрын хөлөг гэх мэт олон төрлийн сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор дүүрэн тул өдрийг зугаатай өнгөрүүлэх болно.

Буудал: Бээжин хотын буудал

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 04

Бээжин-Чөлөөт өдөр

Бид зочид буудалдаа өглөөний цайгаа тайван ууж өдрийг эхлүүлнэ.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Буудал: Бээжин хотын буудал

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 05

Бээжин-УБ

Бид өглөөний цайгаа эртлэн ууж ачаа тээшээ цэгцлээд
12:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгөх болно. Буцах өдөр нисэх онгоцны буудалдаа цуглах хүртэл та бүхэнд өдрийн цагаар чөлөөт цаг гарах болно.
22:00 цагт Бээжин хотын нисэх онгоцны буудалд цугларч бүртгэлээ хийлгэнэ.
01:05 цагт онгоц хөөрч.
03:35 цагт Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд газардсанаар бидний гайхалтай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/Өдөр/–

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Бээжин-УБ нисэх 2 талын нисэх онгоцны тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, оройн хоол/
  • Монгол хэлтэй хөтөч
  • 15-20 хүний автобус, түлш, жолооч
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: Дээрх хөтөлбөр нь нислэгийн хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

[ninja_tables id=”355″]

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.