Токио хотын
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Нарита-Токио
06:30-цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
08:55 цагт Нарита хотын зүг ниснэ.
14:30 Нарита хотын нисэх онгоцны буудалд газардаж, хөтөч жолоочтойгоо уулзан, цааш Токио хотын зүг хөдөлнө.
Аяллын автобусаараа залуучуудын төв гудам болох Шибуяа дүүрэгт очино. Дэлхийн хамгийн олон хүн нэг дор гардаг дөрвөн замын уулзвараар гарч, Хачико нохойны хөшөөн дээр зургаа авахуулна.
Буудал: 3* Токио хотын зочид буудал
Хоол: –/–/Орой
Токио хотын аялал
Өглөөний цайгаа уусны дараа, үзэсгэлэнт Токио хотын аялал маань үргэлжилнэ.
Токио хотын хамгийн өндөр цамхаг болох Skytree буюу Тэнгэрийн мод цамхагаар зочилж Токио хотыг бүхэлд нь тольдоно.
Эртний Сенсожи сүмээр зочлохын сацуу Японы эртний худалдааны гудамж болох Накамисэ гудмаар зугаалж, хоолны бүхээг, бэлэг дурсгалын зүйл худалдаж авах боломжтой.
Сумо бөхийн ордонд зочилж, Сумогийн музей үзнэ. Хүний гараар бүтсэн хиймэл Одайба арал нь Токио хотын уран барилгын гайхамшгийг харж болох энэ бүсэд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн Эрх чөлөөний хөшөөний хувилбарыг харж, Одайба далайн эрэг дээр дурсгалын зургаа татуулах болно.
Дэлхийн хамгийн том робот Гундамыг үзэж сонирхоно.
Үдээс хойш томоохон худалдааны төвөөр зочлон худалдан авалт хийнэ.
Орой буудалдаа хоол идээд амарна.
Буудал: 3* Токио хотын зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Фүжи уулын аялал
Өглөөний цайгаа уусны дараа, буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Япон улсын бэлгэдэл болох Фүжи уулын зүг хөдөлнө.
Фүжи уулын 5дахь тавцан буюу 2400метрийн өндөрт байрлах, машинаар гарч болох хамгийн өндөр цэгт очиж, зургаа татуулан, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авна. (Цаг агаарын байдлаас шалтгаалан зарим онцгой үед дээш гарахыг хориглодог).
Үүний дараа алдарт Хаккай цөөрөмтэй танилцана. Тус газар Япончуудын эртний аж амьдралыг харуулсан дурсгалт газрууд их бий. Мөн Фүжи уулыг араас нь тольдох боломжтой.
Алжаалаа тайлан халуун рашаан бүхий зочид буудалд хоол идэн, амарч хононо.
Буудал: 3* Халуун рашаан зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Токио хотын чөлөөт өдөр
Өглөөний цайгаа ууж, буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Токио хотын зүг хөдөлнө.
Японы томоохон Готемба outlet дэлгүүр дээр зогсч, дэлхийн алдартай бренд дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой.
Үдээс хойш Токио хотын буудалдаа хүрэлцэн ирж, амарна. Үдээс хойш чөлөөт цаг тул та бүхэн буудлын ойролцоо байрлах дэлгүүр, худалдааны төвөөс худалдан авалт хийх боломжтой
Буудал: 3* Токио хотын зочид буудал
Хоол: Өглөө/–/–
Токио-Улаанбаатар
Өглөөний цайгаа эртлэн ууж, ачаа тээшээ янзална.
Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
Нисэх онгоцны буудалд хүрч, бүртгэлээ хийлгэнэ.
15:30 хөөрч 20:30 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардаж, бидний мартагдашгүй аялал энэ хүрээд өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- УБ - Нарита - УБ чиглэлийн нисэх онгоцны билет
- Хөтөлбөрт заагдсан 3* зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, орой хоол/
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
- Монгол хэлтэй хөтөч, жолооч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Япон визний хураамж 110,000 төгрөг
- Хөтөлбөрт ороогүй хоол
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
- Аяллын дата сим
Жич: Дээрх хөтөлбөр нь нислэгийн хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.