Сөүл хотын
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Сөүл
05:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
07:45 цагт ОМ301 дугаартай нислэгээр Сөүл хотын зүг ниснэ.
Инчеон хотын нисэх буудлаас хөтөч тосон авч аялал эхлэх болно.
Нами арал: Энэ бол Сөүлээс ганц цагийн зайтай,
462,809км-г эзэлсэн хавирган сар хэлбэртэй арал юм. Анх 1944 онд Жусон гүрний үеийн Нами гэх үндэсний баатар болсон генералын нэрээр нэрлэгдсэн.
Өндөр өндөр мододтой ойн зам нь зугаалан алхахад хамгинй тохиромжтой, үзэсгэлэнтэй байдаг ба энэ арал дээр хэд хэдэн алдартай к-драмын зураг авалт болж байсан.
Гангчон (Ganchong) дугуйн зам- ашиглалтнаас гарсан, хуучин төмөр зам
Энэ нь хуучин төмөр замыг ашиглан амралт, зугаалгын зориулалтаар зохион байгуулсан бөгөөд жуулчид 6-8 км урт төмөр зам дээр налж тухлан суунгаа дугуй жийж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Зам нь уул, гол мөрөн, хөндий зэргийг дайран өнгөрдөг тул үзэсгэлэнт байгалийг харж, тайван амарч зугаалах боломжтой.
Буудал: 3* зочид буудал
Хоол: Өдөр/–/Орой
Сөүл хот
Бид зочид буудалдаа өглөөний цайгаа тайван ууж өдрийг эхлүүлнэ.
Энэ өдөр та бүхэн С өүл хотын эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах боломжтой ба нийт төлбөр нь 500$ болно.
Буудал: 3* зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Сөүл хотын ялал
Бид зочид буудалдаа өглөөний цайгаа тайван ууж өдрийг эхлүүлнэ.
Лотте цамхаг: Энэ бол 555м-н өндөртэй дэлхийн 5 дахь хамгийн өндөр барилга 117-123р давхараас Сөүл хотыг бүхэлд нь тольдох боломжтой тус хотын хамгийн алдартай очих ёстой газруудын нэг юм.
Сөүлийн соёлын төв болсон хамгийн том Coex mall их дэлгүүрээр зочлонгоо аквариум орох, инстаграмын алдарт Starfield номын сангаар үйлчлүүлэх зэрэг цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
Оройдоо бид Гангнам дүүргээр зугаалж дараа нь үзэсгэлэнт Хан мөрний усан онгоцонд сууж шөнийн Сөүлийг харах болно.
Буудал: 3* зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Сөүл хотын аялал
Бид өглөөний цайгаа зочид буудалдаа ууж
Гионбок (Gyongbok) хааны ордон -Жусон гүрний 1395 онд баригдсан түүхэн ордон руу солонгос үндэсний хувцас болох ханбүг өмсөж орцгоох болно.
Букчон ханок (Bukchon Hanok) тосгон- Гионбок ордноос холгүй байх энэ тосгон одоог хүртэл түүхэн байшин барилгуудаа авч үлдсэн нь зочид буудал, ресторан хоолны газар, соёл урлагийн төв, солонгосын түүхэн уламжлалтай танилцах төв болжээ.
Инсадонг (Insadong) солонгосын эртний эдлэл, бэлэг дурсгал, олон төрлийн бараагаар төрөлжсөн хамгийн том худалдааны гудам бол Мёндонг (Myeongdong) нь илүү орчин үеийн уур амьсгалтай, хувцас, гутал, гоёл чимэглэлийн брэндээр дүүрэн худалдааны гудам болно.
Буудал: 3* зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Сөүл-УБ
Өглөөний цайгаа ууж, ачаа тээшээ цэгцлээд өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нисэх онгоцны буудалд ирээд бүртгэлээ хийлгэнэ.
13:20 цагт онгоц хөөрч 16:05 цагт Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд газардсанаар бидний гайхалтай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- УБ-Инчеон-Манила-УБ нислэгийн тийз, онгоцны буудлын такс
- Манила-Боракай-Манила нислэгийн тийз
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
- Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол–Хятад хэлтэй хөтөч
- Хөтөлбөрт заагдсан унаа
- Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
- Аяллын дата сим
Жич: Дээрх хөтөлбөр нь нислэгийн хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.