Пукет арлын
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Пукет
08:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд цугларч, бүртгэлээ хийлгэнэ.
10:10 цагт Тайланд улсын Пукет арлын зүг ниснэ.
16:15 цагт Пукетийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардаж, аяллын хөтөч болон аяллын автобус та бүхнийг угтан авна.
Үүний дараагаар зочид буудалд бүртгэлээ хийлгэн, амарч хононо.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: –/–/Орой
Пукет хотын аялал
Өглөөний цайны дараа, манай энэ өдрийн аялал эхэлнэ. Энэ өдөр бид Пукет арлын хуучин дүүрэг, үзэсгэлэнт арлууд, шашны алдартай сүм, төрөл бүрийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
Пукет арлын хуучин дүүрэг нь Хятад, Европ маягийн архитектор бүхий барилга байгууламж жижиг кафе, бэлэг дурсгалын дэлгүүр нь аялагчдын сонирхлыг ихэд татдаг.
Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргийг дайран өнгөрч үзэсгэлэнт газруудад зургаа авахуулж, Кароны өндөрлөгөөр зочилно.
Буддын шашны сүм Ват Чалонгоор зочилно. Тус сүмд 45метрийн өндөртэй цагаан гантиг чулуун Маравижа буддаг үзэж сонирхоно.
Аяллын төгсгөлд төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр, сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв болох Жем галерейгаар зочилно.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Пукет чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уусны дараа, аяллын чөлөөт өдөр эхэлнэ.
Энэ өдөр та бүхэн зочид буудлынхаа далайн эргийн наран шарлагын газарт амрах болон буудлын ойр орчим байрлах дэлгүүр хэсэх боломжтой.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/–/–
James Bond арал & Phang Nga Bay далайн хүрээлэн
Өглөөний цайгаа уусны дараа, Пукетийн алдартай далайн хүрээлэн болох Phang Nga Bay-ыг зорьж 5 алдартай арлыг үзэж сонирхоно.
Phang Nga Bay нь байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай 142 шохойн чулуун хадан хясаан арлаас тогтсон.
Үүний дараагаар бид “Man with the Golden Gun” киноны зураг авалтын нэг хэсэг гүйцэтгэсэн James Bond арлаар зочилно.
Дараа нь 2 далайн усанд идэгдэж үүссэн сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялана.
Өдрийн хоолыг Андаманы тэнгист байрлах Муслимуудын суурин аралд иднэ.
Өдрийн хоолны дараа, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий хадан хөндийгөөр завиар сүлжиж аялна.
5 арлын аялалаа дуусгаад бид Пукетэд байрлах зочид буудалдаа хүрэлцэн ирж амарна.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/Өдөр/–
Пукет чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уусны дараа, аяллын чөлөөт өдөр эхэлнэ.
Энэ өдөр та бүхэн зочид буудлынхаа далайн эргийн наран шарлагын газарт амрах болон буудлын ойр орчим байрлах дэлгүүр хэсэх боломжтой.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/–/–
Phi Phi Island-Maya Bay-Koh Khai Island
Өглөөний цай уусны дараа, бидний энэ өдрийн аялал эхэлнэ.
Андаманы тэнгисийн сувд гэгдэх Пи Пи арлаар аялана. Пи Пи Лей болон Пи Пи Донг гэх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжилнэ.
Пи Пи арал нь хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд тунгалаг устай арал юм. Бид энэ өдөр зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстай далайд сэлж усан доторх далайн гайхалтай үзэмжийг тольдоно.
Maya Bay буюу Маяа булан нь “The Beach” киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, шүрэн хадаар хүрээлэгдсэн алдартай булан юм.
Koh Khai арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд наран шарлагын газар биеэ шарна.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/–/–
Андаманда усан парк
Өглөөний цай уусны дараа, энэ өдрийн аялал маань эхэлнэ.
Пукет аралд шинээр нээгдсэн Андаманда усан паркад бүтэн өдрийг тоглож, зугаацаж өнгөрүүлнэ. Тус парк нь 100,000м2 талбайг хамрах бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн урт хиймэл гол (550м), 300м урт үргэлжлэх наран шарлагын талбай зэрэг сонирхолтой зүйлс ихтэй.
Аяллын төгсгөлд оройн хоол идэж, амарч хононо.
Буудал: 5*Duangjitt Resort & Spa
Хоол: Өглөө/–/Орой
Пукет-УБ
Өглөөний цайгаа уусны дараа, ачаа бараагаа бэлдэнэ.
12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа, Пукетийн нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
16:00 цагт бүртгэлээ хийлгэнэ.
17:45 цагт УБ хотын зүг ниснэ.
01:35 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардснаар бидний гайхалтай аялал энэ хүрээд өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- Улаанбаатар – Пукет – Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
- Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол хэлтэй хөтөч
- Хөтөлбөрт заагдсан унаа
- Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Аяллын дата сим карт
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө