8 өдөр 7 шөнө

Паттаяа-Бангкок
АЯЛАЛ

ШУУД НИСЛЭГТЭЙ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Паттаяа

06:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
08:15 цагт МИАТ компани шууд нислэгээр Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 13:45 цагт Суварнабуми нисэх онгоцны буудалд газардана.
Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотод оройн хоолоо идээд цааш Паттаяа хотын зүг хөдөлнө.
Паттаяа хот нь Бангкок хотоос 150к зайтай.
Буудалдаа ирж амарна.

Буудал: 4*Jomtien Palm Beach Hotel&Resort

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

Паттаяа хотын аялал

Өглөө эрт цайгаа уусны дараа “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу үзнэ.
Үүний дараа Тайландын хамгийн том бөгөөд дээд ангиллын үнэт эдлэлийн төв Жэм Галерей-р зочилж эрдэнийн чулуун гоёлуудаас худалдан авах боломжтой.

Буудал: 4*Jomtien Palm Beach Hotel&Resort

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Паттаяа аялал-Шүрэн арал

Өглөөний цайны дараа Coral Island буюу Шүрэн арал руу завиар явна.
Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далайн доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно.
Арал дээр далайн гаралтай хоол иднэ.

Буудал: 4* Jomtien Palm Beach Hotel&Resort

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Паттаяа

Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэн зочид буудалдаа усанд сэлж амрах, далайн эргээр алхах, эсвэл далайн эргийн бар, ресторанд орж хоол идэх, шөнийн зах, дэлгүүрээр шоппинг хийх гэх мэт олон төрлийн зүйлс хийх боломжтой.

Буудал: 4*Jomtien Palm Beach Hotel&Resort

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 05

Бангкок-Сиам усан парк

08:30 Өглөөний цайгаа уусны дараа бид Сиам усан паркад очиж өдрийг зугаатай өнгөрөөнө.
Сиам усан парк нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк юм.
Хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.

Буудал: 5*Pullman Bangkok Hotel

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 06

Бангкок чөлөөт өдөр

Өглөөний цай уусны дараа чөлөөт өдөр эхэлнэ.

Буудал: 5*Pullman Bangkok Hotel

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07

Бангкок хотын аялал

Өглөөний цайны дараа бид Бангкок хотод хүрэлцэн ирж тус хотын аялалаа эхэлнэ.
Тайландын эзэн хааны их ордонд (Grand Palace) зочилж эзэн хааны шүтээн Маргад эрдэнийн будда ( Emerald Buddha) үзнэ.
Үүний дараа Тайландын үндэсний урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Хаадын мөрөн” хэмээн нэрийдэх Чао Праяа мөрнөөр аялж Бангкок хотын үзэсгэлэнт барилгууд болох Үүрийн туяаны сүм (Wat Arun) Хааны гүүр зэргийг үзэж сонирхоно.
Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилгуудын нэг болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.

Буудал: 5*Pullman Bangkok Hotel

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 08, 09

Бангкок-УБ

Өглөөний цайгаа уугаад ачаа бараага бэлдээд явахдаа бэлдэнэ.
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 12:00 цаг хүртэл шоппинг хийж болно.
12:00 цагт зочид буудлаас онгоцны буудал хөдөлнө.
15:15 цагт Бангкок-УБ чиглэлд ниснэ.
22:25 цагт УБ-т газардсанаар бидний гайхалтай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/–

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • УБ-Бангкок, Бангкок-УБ хоёр талын онгоцны тийз
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
  • Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.