7 өдөр 6 шөнө

ЖИНИНЬ-ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

ГАЛТ ТЭРЭГ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Замын үүд

15:40 Галт тэрэгний буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
276 номерын энгийн галт тэргээр Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд хөдөлнө.

Энэ өдөр гал тэргэнд хонох тул оройн хоолоо өөрсдөө бэлдэж авч явна уу.

Буудал: Унтлагын гал тэрэг /Хагас унтлагын/

Хоол: –/–/–

ӨДӨР 02

Эрээн-Жининь хот

07:20 Замын-Үүдийн авто вокзал дээр өвөрмонгол болон монгол жолооч тосно. Замын-Үүдээс Эрээн хот орох автобусанд сууна.
12:00 Монгол хятадын хилээр гарч ирэнгүүт нь эрээний вокзалын хажууд байрлах хятад хоолны газар манай хөтөчүүд хүлээн аван өдрийн хоолонд ороход туслана. Өдрийн хоолоо идээд Жининь хот руу тусгай аялалын автобусанд суун хөдөлнө. Жининь хот руу ойролцоогоор 4-5 цаг гаруй автобусаар явна.
18:00 Water world буюу рашаан сувиллын амралтын усан цогцолборт бүртгүүлнэ. Халуун рашаан руу чип буюу гарын бугуйвч болон дотор өмсөх хувцасаа аван хувцас солих өрөөрүү орж хувцасаа солино.
Цогцолбор дотор нийтийн амралтын өрөөнд байрлах ба хэрвээ та зочид буудлын өрөөнд байрлахыг хүсвэл 1 өрөөний 1 хоног 198 юань нэмэгдэнэ.
18:00 Орой хоол буфетээр иднэ.

Буудал: Water world халуун рашааны амралтын газар

Хоол: –/–/Орой

ӨДӨР 03

Жининь-Датунг

08:00 Өглөөний цайгаа уусны дараа усан паркийн зүг хөдөлнө.
10:00-16:00 Бүтэн өдрийн турш усан паркад тоглоно. 16:00 Хөх хотын зүг хөдөлнө.
20:00 Зочид буудалдаа бүртгүүлэн, амарч хононо.

Буудал: 4* Хөх хотын зочид буудал

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 04

Датунг

09:00 Өглөөний цайгаа уусны дараа хотын аяллаа эхэлнэ. Энэ өдөр бүтэн өдрийн турш Fanta Wild Disney-н паркад тоглож, галзуу хулгана, усан хулгана, 5D үзвэр болон Харри Поттерийн ертөнцөөр аялна. Ээж аав нар маань харин 1500 жилийн түүхтэй хадан дээр байрлах сүмээр зочилно.
19:00 Оройн хоолонд буфет идэж, буудалдаа амарна.

Буудал: 4* Хөх хотын зочид буудал

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 05, 06

Датунг-Эрээн-УБ

07:00 Өглөө цайгаа уугаад зочид буудлынхаа өрөөг хүлээлгэн өгнө.
08:00 Эрээн хотын зүг автобусаар хөдөлнө.
14:30 Хил гарах автобусандаа сууна.
18:05 275 Замын-Үүдийн галт тэргээр Улаанбаатар хотод маргаашийн өдрийн өглөө 09:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө

Буудал: Тасалгаат галт тэрэг

Хоол: Өглөө/–/–

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Замын-Үүд-УБ чиглэлийн галт тэрэгний тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол / Өглөөний цай, оройн хоол/
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй аяллын хөтөч
  • Аяллын турш үйлчлэх автобус болон жолооч

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: Дээрх хөтөлбөр нь галт тэрэгний хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.