Жанжиажэ-Чангдө-Бээжин
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Жанжиажэ
13:00 Нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
15:30 Хүннү Эйр авиа компанийн шууд нислэгээр Жанжиажэ хотын зүг ниснэ.
19:00 Жанжиажэ хотод хүрч, зочид буудалдаа бүртгүүлээд амарна.
Буудал: 4* Days Inn By Wyndham hotel
Хоол: –/–/–
Жанжиажэ
Өглөөний цайгаа уусны дараа 08:00 цагт Туси музей руу явна. Тужя цэцэрлэгт хүрээлэн нь Жанжиажэгийн байгалийн үзэсгэлэнг хадгалсан гайхамшигт соёлын сувд бөгөөд Тужячуудын тахин шүтэж, мөргөж, залбирч баяраа тэмдэглэдэг “ариун нутаг” юм.
Өдрийн хоолны дараа “Тэнгэрийн хаалга”-аар зочилно. Уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518м өндөрт оршдог бөгөөд 7455м урт агаарын дүүжин замаар 1279м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Үүний дараагаар тэнгэрийн хаалга уулсыг алсаас харна. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхана.
Нэмэлтэээр: Тэнгэрийн хаалганы үнэгэн дагина урлагийн тоглолт-Хүний 300 юан
Буудал: 4* Days Inn By Wyndham hotel
Хоол: Өглөө/–/Орой
Жанжиажиэ ойн цэцэрлэгт хүрээлэн
Өглөөний цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордонгоор зочилно.
Үүний дараа 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно.
Энэхүү ойн цэцэрлэгт хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох Байлун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно.
Үүний дараагаар тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх Халалуяа уулыг харах болно.
Буудал: 4* Days Inn By Wyndham hotel
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Happy Water World
Өглөөний цайгаа уусны дараа 8 цагаас Чангдөд байрлах усан паркийн зүг хөдөлнө.
Олон төрлийн гулсуур болон хөгжөөнт тоглоомоор тоглож, баяр баясгаланг мэдрэн цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
Kale planet өндөр технологи бүхий парк нь Kale хот, үлгэрийн хаант улс, нарны овог, аз жаргалын цаг, романтик газар дундын тэнгис гэсэн 5 бүсэд хуваагдана.
Парк нь дотроо олон төрлийн тоглоомтойгоос гадна кино 3D, циркийн үзүүлбэр гэх мэт үзүүлбэрүүд багтсан. Үүний дотор Universal Cinema-ийн 30м-ийн диаметр бүхий дэлхийд 3-т бүсдээ нэгт бичигдэх том 360 градусын театртай. Уг театрт хятадын эртний домогийн үзүүлбэр гардаг бөгөөд үзүүлбэр дунд 180 градус хүртэл эргэх суудал нь үзэгчдэд дэргэд байгаа мэдрэмжийг төрүүлэх болно.
Буудал: 4*Чангдө зочид буудал
Хоол: Өглөө/–/Орой
Жанжиажиэ Grand canyon
Өглөөний цайны дараа 08:00 цагт Вулин дэлгүүрээр зочилж, үүний дараа Гранд Канёнд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ манай аяллын хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг байх болно.
Шилэн гүүрний урт нь 370м, өргөн нь 6м ба газраас 400м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам итгэлтэй болох болно.
18:00 оройн хоолны дараа Жанжиажэ дахь төмөр замын буудал руу хөдөлнө. (Жанжиажэ-Бээжин баруун буудал)
21:35 галт тэргэндээ суун дараа өдрийн 15:55-д бууна.
Нэмэлтээр та бүхэн Гранд хавцалын үзвэрүүд / дүүжин зам+VR+гулсуур/ тус бүрийн үнэ 240юань 1 хүний.
Буудал: Вагоны хатуу унтлагын суудал
Хоол: Өглөө/–/Орой
Бээжин-Чөлөөт өдөр
15:55 цагт Бээжийн хотод буудалдаа бууна. Энэ өдөр чөлөөт өдөр
Буудал: Жө фэй зочид буудал
Хоол: Өглөө/–/–
Бээжин-Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч бүх л өдрийн турш чөлөөт цагаа өнгөрөөж оройн 20:00 цагт зочид буудалдаа цуглаж нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
Нэмэлтээр: Universal парк- хүний 750 юань
Хоол: Өглөө/–/–
Бээжин-Улаанбаатар хот
06:00 цагт MR802 онгоцонд сууж Улаанбаатарын зүг хөдөлнө.
Хоол: –/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- УБ- Чангша -УБ чиглэлийн нисэх онгоцны тийз
- Хөтөлбөрт заагдсан 4* зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
- Хөтөч, жолооч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
- Аяллын дата сим
Жич: Дээрх хөтөлбөр нь нислэгийн хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.