Европын 3 орны
АЯЛАЛ
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
УБ-Франкфурт-Ром
06:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
09:05 цагт ОМ137 дугаартай нислэгээр Франкфурт хотын зүг ниснэ.
11:25 цагт Франкфурт хотын нисэх буудалд газардан цааш ….дамжин нислэгээр …цагт Ром хотын нисэх онгоцны буудалд газардана. Онгоцны буудлаас хөтөч тосон авч зочид буудалд аа очин бүртгэл хийлгээд өрөөндөө орж амрана.
Буудал: Ром хотын буудал
Хоол: Өглөө/–/–
Ром
Бид өглөөний цай уусны дараагаар Ром хотын аялал аа эхлүүлэх болно.
“Il Colosseo”– бол Ром хотын нэрийн хуудас болсон дурсгалт газруудын нэг билээ. Дэлхий дээрх хамгийн том, хамгийн эртний ба одоог хүртэл оршин байгаа задгай театр нь 2000 жилийн түүхэндээ гладиаторын тулаан, зэрлэг амьтдын ан, улс төрийн индэр зэрэг олон нийтийн арга хэмжээ, зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглагдаж байсан юм.
Үүнээс гадна та хүсвэл нэмэлт төлбөрөөр дараах газруудыг үзэж сонирхож болно. (50€)
“Foro Romano”– задгай театраас холгүй, Ром хотын төвд байрлах энэхүү эртний засгийн газрын барилгуудаар хүрээлэгдсэн талбай нь одоог хүртэл тогтсоор байгаа чухал дурсгалт газар билээ. НТӨ V зуунаас олон зууны турш Ромын бүгд найрамдах гүрний парламентын тэнхим, шүүх тэнхим, задгай зах зэрэг нийслэлийн цөм нь болсон төв талбай байв.
“Il Palatino”– энэ бол эртний Ромын түүхийг өгүүлэх 7 толгодын нэг юм. Палатин толгод нь бусад толгодуудтай харьцуулахад хотын төвд байрладаг бөгөөд энд НТӨ 1000 жилээс хүн суурьшиж эхэлсэн байдаг нь хотын хамгийн эртний хэсгүүдийн нэгт тооцогдоно.
“Il Campidoglio”– энэ толгод нь мөн улсын төв цэг нь байсан ба одоо цагт төв сүмийн барилга нь түүхэн музейн зориулалтаар олон нийтэд нээлттэй буй.
Хоёр толгод хоёулаа эртний Ромын суурьшлын газар байсан бөгөөд Капитолины толгод нь эртний Ромын шашин, улс төр, хотын захиргааны байр харин Палатин толгод нь археологийн гол бүсийн нэг хэсэг юм.
Буудал: Ром хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Ром-Чөлөөт өдөр
Энэ өдөр та бүхний чөлөөт өдөр байх болно.
“Trastevere” болон “La Fontana di Trevi” Нарийн чулуун гудамжууд, дур булаам талбайнууд, дулаан уур амьсгалтай Трастевер нь явган зугаалах, пизза, паста идэж кофе ууж суух, шөнийн Ромтой танилцахад хамгийн тааламжтай хэсэг бол харин La Fontana di Trevi усан оргилуур нь үзэхгүй өнгөрч болохгүй газруудын нэг билээ.
Та цагийг өрөөндөө амрах, Ромын гудамжаар алхангаа нутгийн хоолны газруудад оройн хоол идэх зэргээр өнгөрөөж болно.
Буудал: Ром хотын буудал
Хоол: Өглөө/–/–
Флоренц
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгч цааш Адриатын тэнгисийн сувд хэмээн нэрлэгддэг 118 арлаас бүрдэх Флоренц хот руу хөдөлнө.
Флоренц нь XV-XVI зууны хооронд европын хамгийн баян хот байснаас сэргэн мандалтын нийслэл болж байв. Тухайн үеийн язгууртнуудад урлагт зарцуулах зав чөлөө, хөрөнгө мөнгө хангалттай байсан нь дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг уран бүтээлч, барималч, зураач нар энэ хотод цуглан бүтээлээ туурвих боломжийг олгосон байна.
“Duomo di Firenze”– Энэ бол XIII-XV зуунд гантигаар готик хэв маягтай барьсан тус хотын маш үзэсгэлэнтэй, гол шашны сүм ба орой дээр нь гарахад Флоренц тэр чигтээ харагдах болно.
“Museo Leonardo da Vinci” – Энэхүү музей нь Леонардо да Винчигийн шинжлэх ухаан, урлаг, инженерийн салбарт хувь нэмэр оруулсан бүтээлүүдийг онцолдог болно. Үүнд Леонардогийн анх санаачилж байсан хүний биеийн бүтцийн буюу анатомын зургууд, онгоцны загвар гэх мэтээс гадна зөвхөн шилэн хоргондохоос гадна интерактив үзмэрүүд багтана.
“La Piazza della Signoria”-Италийн хамгийн нэр нөлөөтэй гэр бүл болох “I Мedici” XVI зуунд урлагийн салбарт маш их хөрөнгө оруулж байсан ба үүний нэг жишээ нь энэхүү төв талбай юм. Энд хуучин хотын захиргааны байр, Микеланжело-н Давид баримал, Персус баатрын хөшөө, Нептун бурханы усан оргилуур гэх мэт олон гайхалтай бүтээлүүд нэг дор байрладаг. “I Мedici” гэр бүлийн урлагийн мэдрэмж, хөрөнгийн ачаар “La piazza della Signoria” нь уран баримлын галерей болтлоо хөгжиж энэ нь одоо үед жуулчдын хөл тасардаггүй газруудын нэг болжээ.
Мөн Флоренц нь Тускан мужийн алдартай “Bistecca alla Fiorentina” стейк махан зоогны хот тул та бүхэн оройн хоолонд хотын алдартай хоолыг урьдчилан захиалж идэх боломжтой.
Буудал: Флоренц хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Венец
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгч Венец хотод очих болно.
Хотын усан гудамжаар сэргэн мандалтын үеийн инженерийн шийдлийг бишрүүлсэн “Rialto гүүр”, “Grand canal” үзэж сонирхох бол завинаас буугаад Алдарт “Венецийн багт наадам” болдог, урлагийн бүтээлээр дүүрсэн “Сан Марко” талбай дээр очин гайхамшигт хийцтэй барилга, баримал, сүм хийдүүдтэй танилцана. Цаашлаад Венецийн соёл, урлаг, шашин, түүхийн бэлгэдэл болсон Бизантын архитектур хийцтэй алдарт “Saint Mark’s Basilica” сүмийг очиж үзэцгээнэ.
“Saint Mark’s Basilica” сүм нь Венец хотын эд хөгжил цэцэглэлтийн үед баригдаж байсан ба сэргэн мандалтын үеийн хамгийн тансаг, уран, чамин хийцтэй сүмд тооцогддог байна.
“Il Palazzo Ducale”– Энэ бол дундад зууны үеийн готик хэв маягийн архитектурын сонгодог жишээ болсон барилга билээ. XIV зуунаас Венецийн бүгд найрамдах засгийн эрх баригчид хуралддаг байсан энэ ордон өдгөө жуулчдын заавал очиж сонирхдог газруудын нэг болжээ.
Буудал: Венец хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Венец-Чөлөөт өдөр
Энэ өдөр та бүхний чөлөөт өдөр байх болно
Венец хотын бас нэгэн алдартай зүйл гэвэл шилэн урлал байдаг. Тиймээс нэмэлт төлбөртэй завиар “Burano болон Murano” жижиг арлаар зочлон хэрхэн гараар шилэн эдлэл хийдэгтэй танилцангаа өнгөлөг гудамжаар нь зугаалах боломжтой.
Мөн сонголтоор 100км-н зайтай байрлах аутлет дэлгүүр лүү жолоочийн цуг явж болно.
Буудал: Венец хотын буудал
Хоол: Өглөө/–/–
Милан
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгч Милан хотыг зорино.
Италийн бусад хотын адил олон зуун жилийн баялаг түүхтэй Милан хот бусдаасаа хамгийн орчин үеийн мэдрэмжийг төрүүлэх болно.
Европын загварын нийслэлүүдийн нэг Милан хотын “Duomo di Milano” сүмээр зочлоно.
Дуурийн эхлэл тавигдсан Итали улсын хамгийн шилдэг “Teatro alla Scala” дуурийн театраар айлчилна.
“Ромео, Жульетта” жүжигт гардаг, гол дүр Жульеттагийн байшинг очиж үзэцгээнэ.
“Sforza” – энэ бол XIV зуунд баригдсан бэхлэлтийн зориулалттай гэхэд маш гоёмсог хийцтэй цайз байсан музей юм. Барилгын хийц болон зэргэлпээх сүмийн “Last supper” уран зургийг багтаасан урлагийн бүтээлийн цуглуулга нь энэ цайзыг заавал үзэх хэрэгтэй газруудын нэг болгожээ.
Буудал: Милан хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Милан-Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр тул та дэлгүүр хэсэх гэх мэтээр өөрийн хүссэнээр өнгөрөөх болно.
“Galleria Vittorio Emanuele II” болон “Piazza Gae Aulenti” тансаг зэрэглэлийн худалдааны төвүүдээр зөвхөн дэлгүүр хэсэхээс гадна уран барилга, архитехтурыг үзэж сонирхож болно.
Та хэрвээ эхний өдрөө дээрх дэлгүүрүүдээр зочилж амжсан бол тус хотын бусад аутлет дэлгүүрүүдийг сонирхож үзэхийг санал болгож байна.
Буудал: Милан хотын буудал
Хоол: Өглөө/–/–
Лугано
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгч Швейцарын Лугано хотын аялал эхэлнэ.
“Monte San Salvatore”– 912м-н өндөртэй энэхүү уулын оргилд тусгай тээврийн хэрэгслээр хялбархан гарч болох ба оргил дээрээс үзэсгэлэнт Лугано нуур, Альпийн нуруу үзэгдэнэ. Уулын оройд мөн San Salvatore гэх нам гүм, жижиг сүм байх ба сүмээс цасан оргилуудыг тольдох боломжтой.
“Parco Ciani”– энэ бол 63,000м² талбайг бүрхэх нуурын дагуух үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн. Хэдэн зуун жилийн настай модод, гайхалтай уран барималуудаар дүүрэн зам амгалан тайван мэдрэмжийг өгөх бол өвлийн цагт баярын уур амьсгал оруулсан гэрлэн чимэглэлүүдээр дүүрэн байдаг аж.
Буудал: Лугано хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Лугано-Чөлөөт өдөр
Энэ өдөр та бүхний чөлөөт өдөр байх болно.
Жилийн дөрвөн улирал гадаа орч болох халуун рашаан спа, арьс, цусны эргэлт, үе мөчинд онцгой сайн байдаг эрдэс баялгаар дүүрэн халуун рашаан, сувиллын газруудаар аа Швейцарь, ялангуяа Лугано хот нь нэртэй байдаг билээ.
Манайхаас усан парк, гулгуур, ресторан зэргийг багтаасан бүтэн өдрийг өнгөрөөж болох халуун рашааны газрыг 70€-р санал болгож байна.
Буудал: Лугано хотын буудал
Хоол: Өглөө/–/–
Цюрих-Штутгарт
Өглөөний цайгаа уусны дараагаар бид Цюрих хотын зүг хөдлөх болно.
“Rhine falls”-150м-н өргөн, 23м-н өндөртэй дөрвөн улирлын турш урсах Европын хамгийн том хүрхрээг очиж үзэх болно. Энэхүү хүрхрээ 15000 жилийн өмнө хатуу шохой зөөлөн хайрга болж хувирах шилжилтийн үед тогтсан аж.
Рейн хүрхрээг тойрон аялах замаар дундах хад руу хүрч болох бөгөөд энэ үеэр байгалийн үзэмжийг ойроос харж болно. Хүрхрээний урсгал дагуу жуулчид Рейн мөрний дээгүүрх тавцан дээр зогсдог. Үүнээс Вёрт болон Лауфены (Wörth and Laufen) шилтгээнүүдэд завиар хүрэх боломжтой.
“The Adventure Park at the Rhine Falls”– мөн хүрхрээний дагуу цанаар гулгах, чаргаар гулгах, өвлийн явган аялал хийх зэрэг олон хийж болох зүйлсийг санал болгодог парк 4 улирлын турш нээлттэй байдаг байна.
Цаашлаад бид Штутгарт хотын зүг хөдөлж буудлын өрөөгөө хүлээн авч амрах болно.
Буудал: Штутгарт хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Штутгарт
Өглөөний цайны дараа бидний аялал эхлэнэ.
Mercedes-Benz музей-Штутгарт нь Мерседес Бенз брэндийн өлгий нутаг ба энд тус брендийн түүх, үе үеийн машины загвар хөгжлийг харуулсан үзмэрүүд болон түүнтэй холбоотой брэндүүдийн тухай өгүүлэх музейг үзэж сонирхож болох аж.
“Königstraße” худалдааны гудамжаар дэлгүүр хэсч, кафе, ресторанаар үйлчлүүлж өдрийг өнгөрөөх боломжтой.
Буудал: Франкфурт хотын буудал
Хоол: Өглөө/Өдөр/–
Франкфурт-УБ
Өглөөний цайны дараа бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хотын зүг хөдөлж, онгоцны буудалруу очно.
Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгэнэ.
13:35 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.
04:45 цагт Улаанбаатар хотод ирснээр биднийлтай гайха аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
Аяллын төлбөрт багтсан зүйлс:
- УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгийн тийз, онгоцны буудлын такс
- Франкфурт-Ром чиглэлийн нэг талын тийз, онгоцны буудлын такс
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
- Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол хэлтэй хөтөч
- Хөтөлбөрт заагдсан унаа
- Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:
- Визний хураамж: 90€ + Үйлчилгээний хураамж 81000₮ Хүүхдийн хураамж (6-11 нас): 45€ VIP өрөө үйлчилгээ: +65€
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
- Аяллын дата сим