8 өдөр 7 шөнө

Дубай хотын
АЯЛАЛ

ШУУД НИСЛЭГТЭЙ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Бээжин-Дубай

08:50 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд цугларч, бүртгэлээ хийлгэнэ.
11:50-цагт Бээжин хотруу нисч 13:50-д бууна.
17:45-цагт Дубай хотруу нисч 23:15-д бууна.
23:15-цагт Дубай хотод газардсаны дараагаар хөтөч, жолоочийн хамт зочид буудалдаа очин бүртгэл хийлгэж өрөөгөө хүлээн аваад амрах болно.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: –/–/–

ӨДӨР 02

Дубай хотын аялал

Бидний аялал өглөөний цай уусны дараагаар эхлэх болно. Өнөөдрийн зочлох газрууд бол:
Madinat Jumaeirah – Энэ бол Араб өв соёл, архитектур дээр тулгуурласан эртний хотын загвартай худалдааны гудамж бол The Palm Jumeirah нь далдуу модны хэлбэрээр бүтээн байгуулсан хиймэл арал юм. Өндөр зэрэглэлийн амины орон сууц, зочид буудал, олон улсын брэнд дэлгүүр, далайн эрэг зэргээс гадна усан парк, аквариум гээд олон үйлчилгээг багтаасан тус хотын эдийн засгийн гол бүсүүдийн нэг болно.
Өдрийн хоолны дараагаар бид дэлхийн хамгийн өндөр барилга алдарт The Burj Khalifa барилгаар зочлон 124 давхарт нь гарч хотыг нэг дороос бүхэлд нь тольдох болно.
Мөн та энэ өдөр дэлхийн хамгийн том их дэлгүүр Dubai Mall-р орж болно. Энгийнээс тансаг зэрэглэлийн алдартай брэнд хүртэл нийт 1200 гаруй дэлгүүртэй, аквариум, кино театр, бүх л төрлийн үзвэр үйлчилгээг нэг дор багтаасан бүс юм.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Дубай хот-Сафари аялал

Энэ өдрийн аялал маань 12:00 цагаас эхлэх болно.
Бид Ланд 200 машинаар Арабын цөл дунд очин ганц бөхтэй тэмээ унан элсэн манхан дундуур явах болно. Үндэсний хувцас өмсөн зургаа даруулж, нутгийн шиша тамхийг амталж үзэх боломжтой.
Элсэн дээр өмсөхөд тохиромжтой гутал, сандаал, өдөртөө нарнаас хамгаалахын тулд битүү, хөнгөн хувцаслахыг санал болгож байна.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Дубай хотын аялал

Бидний аялал өглөөний цай уусны дараагаар эхлэх болно. Өнөөдрийн зочлох газрууд бол:
Wild Wadi – Энэ бол Жуха гэх Араб ардын үлгэрээс сэдэвлэсэн өнгө аястай Дубай хотын хамгийн алдартай усан парк.
Гэр бүлийн гишүүн бүрт ээлтэй давалгаат, гулсуурт гээд төрөл бүрийн усан тоглоом дээр тоглонгоо наранд биеэ шаран амрах боломжтой.
Global village – Энэ бол Дубай хотод ирсэн жуулчдад хамгийн сонирхолтой байдаг, цуглах дуртай газруудын нэг юм. Та энд нийт 75 орны өв соёл, уламжлал, хоол, урлагтай нэг дор танилцаж болно. Улс бүрийн онцлогийг харуулсан булан байх ба үүнд бэлэг дурсгал, гар урлал, гоёл чимэглэл, үндэсний хоол, хувцсыг үзүүлж худалдахаас гадна олон төрлийн тоглоомын парктай, тоглолт, багт наадам, галын наадам, баярын жагсаал, үзүүлбэрүүд болдог.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 05

Дубай-Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уусны дараа, аяллын чөлөөт өдөр эхэлнэ.
Энэ өдөр та бүхэн далайн эргийн наран шарлагын газарт амрах, алтны захаар явж үзэх, бэлэг дургал цуглуулж дэлгүүр хэсэх гээд өдрийг хүссэнээрээ өнгөрөөх болно.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 06

Абу Даби хотын аялал

Өглөөний цай уусны дараа, бид Абу Даби хот руу хөдөлнө.
Sheikh Zayed Grand Mosque – Энэ сүм нь лалын шашны хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй сүмд тооцогддог байна. Грекээс авчирсан гантиг чулуугаар 1996-2007 онд босгосон энэ сүм нэг дор 40000 хүнийг багтаах талбайг бүрхсэн байдаг.
Qasr Al Watan – Энэ бол Абу Даби хотын ерөнхийлөгчийн ордон юм. Анх 2019 онд Араб үндэстний өв уламжлал, соёлыг таниулахаар олонд нээлттэй болгожээ.
Харин оройдоо Дубай хотын зочид буудалдаа эргэн очиж ачаа бараагаа цэгцлээд шөнийн 01:15 цагийн нислэгээр Бээжин хотын зүг нисэх болно.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 07

Дубай-Бээжин

12:45 цагт Бээжин хотод газардаж тус хотоор аялцгаах болно.
Энэ өдөр бид Бээжин хотын Joy City Mall их дэлгүүрээр зочлох болно. Үүний дараагаар TeamLab Phaseless Art Space музейд очицгооно. Энэ бол тус хотын хамгийн том шинжлэх ухаан, технологи урлагийг хослуулсан музей юм. Үүнд дижитал технологийн тусламжтайгаар хүмүүс биет ертөнцөөс тасран, урлагийн бүтээлдээ уусаж дотор нь орох мэт мэдрэмжийг өгөхөд оршино. Уран бүтээлүүд нь гэрэл, дуу, хөдөлгөөнөөр гайхалтай дүрслэлүүдийг бүтээж, сэтгэл хөдөлгөм туршлага болж үлдэх болно.

Буудал: 4* Зочид буудал

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08, 09

Бээжин-УБ

05:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч онгоцны буудал руу хөдөлцгөөнө.
08:35 цагт Бээжингээс хөөрч УБ хотын зүг нисэх болно.
10:50 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардснаар бидний гайхалтай аялал энэ хүрээд өндөрлөнө.

Хоол: –/–/–

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Бээжин-Дубай-УБ чиглэлийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Аяллын дата сим карт

Жич: Дээрх хөтөлбөр нь галт тэрэгний хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.