8 өдөр 7 шөнө

Боракай арлын
АЯЛАЛ

ШУУД НИСЛЭГТЭЙ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

УБ-Инчеон-Манил

11:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
13:20 цагт Инчеон хотын зүг ниснэ.
17:35 цагт Инчеон хотод газардана.
19:20 цагт Манила хотын зүг ниснэ.
22:30 цагт Манила хотын нисэх онгоцны буудалд газардан, орон нутгийн хөтөч тосон авна.
Онгоцны буудлаас орон нутгийн хөтөч тосон авч зочид буудалд очин бүртгэл хийлгээд өрөөгөө хүлээн авч амрана.

Буудал: 4* Golden Phoenix Hotel

Хоол: –/–/–

ӨДӨР 02

Манила-Боракай

Бид өглөөний цай уусны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Манила хотын нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
10:45 цагт Боракай арлын зүг ниснэ.
11:55 цагт Боракай аралд газардана.
Нисэх онгоцны буудалд газардсны дараа завиар Боракай аралд байрлах зочид буудлын зүг явна.
Ингээд өдрийн үлдсэн цагийг буудал, аралтайгаа танилцах зэргээр өөрийн хүссэнээр өнгөрөөж болно.

Буудал: 4* Astoria Current Hotel

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 03

Боракай чөлөөт өдөр

Энэ өдөр та бүхний чөлөөт өдөр байх болно.
Үүнд танд дараах газрыг санал болгож байна.
“Mount Luho” – Лухо уулын оргил нь Боракай арлын хамгийн өндөр цэг ба эндээс тунгалаг далайн ус, эргийн цагаан элс тэр чигтээ гайхалтай үзэмжтэй харагдах болно. Энэ бол байгальд хайртай, гэрэл зураг сонирхогчдын заавал очиж үзэх газар юм.

Буудал: 4* Astoria Current Hotel

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 04

Боракай арлын аялал

Бид өглөөний цайгаа уугаад 08:30 цагт “Astoria Boracay Station 1” дээр цугларах болно. Энэ уулзах цэг нь зочид буудлаас 20 минут алхаж очих зайтай болно.
Энэ өдрийн аяллаар Diniwid, Tambisaan, Puka болон бусад хэд хэдэн далайн эргүүдээр явах болно.
Боракай арлын далайн ус нь хамгийн тунгалаг, үзэсгэлэнтэй байдаг ба Puka эргийн ойролцоо матрын дүрстэй арал байдаг байна. Та энд хурдны завинд суух, шумбах, гулгах зэрэг олон төрлийн үйлчилгээнүүдээс сонгон зугаацах боломжтой.

Буудал: 4* Astoria Current Hotel

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 05

Боракай чөлөөт өдөр

Энэ өдөр та бүхний чөлөөт өдөр байх болно.
Та энэ өдрийг буудалдаа амрах, нутгийн янз бүрийн хоолноос амталж үзэх, гадуур зугаалж бэлэг дурсгал цуглуулах зэргээр өөрийн хүссэнээр өнгөрөөх болно.

Буудал: 4* Astoria Current Hotel

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 06

Боракай-Манила

Бид өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгч 11 цагаас усан онгоцоор нисэх онгоцны буудал руу хөдлөх болно.
13:20-14:25 цагийн нислэгээр Манила хотод хүрч очно.
Газардсаны дараагаар зочид буудалдаа бүртгэл хийлгэн өрөөгөө хүлээн авна. Ингээд өдрийн үлдсэн хэсэг таны чөлөөт цаг байх болно.

Буудал: 4* Golden Phoenix Hotel

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Манила хотын аялал-Инчеон-Улаанбаатар

Өглөөний цайгаа эртлэн ууж, буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа бидний энэ өдрийн аялал эхэлнэ.
Энэ өдөр бид Филлипин улсын соёлын төв цогцолбор-оор зочилно. Манила хот нь хэдэн зууны өмнөх сүм, хийд, колонийн үеийн түүх элбэг бөгөөд бид Ризал Парк буюу үндсэрхэг үзэлтэн Хосе Ризалын дурсгалын хөшөөгөөр зочилно.
Манилагийн сонирхол татахуйц дараагийн бидний зочилох газар бол Сантьяго дах Форт бөгөөд сараана цэцгийн цөөрөм рүү хөтөлдөг цэцэрлэг юм. Энэхүү гайхалтай цэцэрлэгт хүрээлэнд бид өдрийн хоол иднэ.
Сан Агустинын сүм музей буюу 16-р зууны сүүлч үед баригдсан, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй эртний чулуун сүмээр мөн зочилно. Casa Manila-аар зочилно.
Glorietta Mall болон Greenhill’s Mall их дэлгүүрүүд нь хувцас, гоо сайхан, цахилгаан бараа, кино театр, үндэсний болон олон улсын ресторан, зоогийн газар тоглоомын газрууд зэрэг олон үйлчилгээг нэг дор багтаасан хотын төвд байрлалтай болно.
Үдэлтийн оройн зоогийг Singing Cook and Waiters орон нутгийн зоогийн газар иднэ.
23:50 цагт Манила хотын нисэх онгоцны буудлаас Инчеон хотын зүг ниснэ.
00:05 цагт Инчеон хотын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.
09:20 цагт Инчеон хотын нисэх онгоцны буудлаас УБ хотын зүг ниснэ.
11:55 цагт Хөшигийн Хөндий ОУ-ын нисэх онгоцны буудалд газардан, бидний гайхалтай аялал энэ хүрээд өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/Орой

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Инчеон-Манила-УБ нислэгийн тийз, онгоцны буудлын такс
  • Манила-Боракай-Манила нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
  • Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол–Хятад хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
  • Гадаадад зорчигчдын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Зочид буудлын утас, угаалга гэх мэт нэмэлт үйлчилгээний төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Аяллын дата сим

Жич: Дээрх хөтөлбөр нь нислэгийн хуваарь болон орон нутгийн тухайн үеийн замын түгжрэлээс шалтгаалан өөрчлөлт орж болно.

АЯЛАЛД БҮРТГҮҮЛЭХ

Please enable JavaScript in your browser to complete this form.